ТОЙРОГ ДЭЭРХ БҮХЭЛ ЗАЙТАЙ ЦЭГҮҮДИЙН ТУХАЙ ТЕОРЕМ БА ОЛОНЛОГ ОДОН

O

Олонлог сургуулийн математикийн багш Б.Ганбилэг, Б.Баяржаргал, Б.Баясгалан багш нар Олонлог сургуулийн түүхэнд болон Монголын математикт нэгэн түүхэн хуудсыг нээсэн билээ. Энэ юу вэ гэвэл 2014 онд тойрог дээрх бүхэл зайтай цэгүүдийн тухай теоремийг баталжээ.

Монголын багш нарын 51 дэх өдрөөр Олонлог сургуулийг хөгжүүлэхэд оролцсон хөдөлмөр, зүтгэлд нь талархал илэрхийлэн Б.Ганбилэг багшид одон дурсгалаа. ОЛОНЛОГ ОДОН гэдэг. Нэр болоод хэлбэр, агуулга нь Б.Баясгалан, Б.Баяржаргал, Б.Ганбилэг нарын хамт баталсан бүхэл диаметртэй тойрог дээрх бүхэл зайтай цэгүүдийн тухай теоремын 65 мм байх тохиолдлыг бүрэн илэрхийлж байгаа юм. 65 диаметртэй тойрог дээр аль ч хоёрын нь хоорондын зай бүхэл байх 8 цэгийг ганцхан янзаар л олж болох бөгөөд тэр 8 цэг нь энэ одонгийн хэлбэрийг үүсгэдэг аж.