Founder’s message

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Бүрэн дунд боловсролын сэдэв бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой уялдсан эмзэг бөгөөд чухал, хувь хүний өөрийнх нь хувь заяаг тодорхойлох хэмжээний амин асуудал байдаг. Тийм ч учраас Олонлогчууд бид Монгол хүүхдүүдийн боловсролын асуудалд өөрийн гэсэн тодорхой үзэл баримтлалтайгаар хариуцлагатай ханддаг. Суралцах үйл явц 6-30 насанд үргэлжилдэг, хүний амьдралын багагүй хугацааг эзэлдэг зайлшгүй зүй тогтол тул ардчилсан, эрх чөлөөт нөхцлөөр хангагдаж байж амжилттай үргэлжилж чадах юм. Суралцагч сурах дуртай, багштай чөлөөтэй харьцдаг, багш хүн нээлттэй, суралцагчийн хамтрагч нь байх зарчим бидний үндсэн хандлага байх болно. Хувь хүн бүрийн үнэ цэнэ нь сургалтын үйл явцын хөтлөгч байх учиртай. Бид таны төлөө, үр хүүхдийн тань хөгжил, мэдлэг боловсролын төлөө, эх хэл, эх нутаг, гэр бүлдээ хайртай, бодож ухаарч сэтгэх чадвартай иргэдийг төлөвшүүлэхийн төлөө зүтгэх болно, бидэнд итгэж болно.

Эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм номтой залуу хүн бүр Монголын хамгийн том үнэт эрдэнэ юм.

Бодож ярь, Ухаарч унш, Сэтгэж бич..


 

Б.БАЯСГАЛАН

Математикийн гоо сайхны соён гэгээрүүлэх Олонлог сэтгүүл, Олонлог сургуулиудын үүсгэн байгуулагч, математикийн доктор.