Мэдээ

ТУСГААР ТОГТНОЛ МАТЕМАТИКИЙН УРАЛДААНЫ ҮНДЭСНИЙ АНГИЛЛЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ТУСГААР ТОГТНОЛ Математикийн уралдааны үндэсний ангиллын дүн гарлаа. Ес дэх удаагийн энэ уралдаанд 1987 оролцогч өөрсдийн сэтгэлгээ, мэдлэгийг сорин 2 өдөр өрсөлдсөнөөс нийт 204 сурагч шагналт байруудад шалгарлаа. Дунд, ахлах ангийн оролцогчдоос Олон улсын ангилалд өрсөлдөх эрхээ 106 сурагч олж авлаа. ТУСГААР ТОГТНОЛ Математикийн 9 дүгээр уралдааны шагнал гардуулах ёслол Тусгаар Тогтнол ордны бага танхимд 2023 оны 11 дүгээр сарын 18-нд 10 цагт болно.