Мэдээ

Tsinghua Их Сургуулийн төлөөлөгчид айлчлав.

🌐 Дэлхийн топ сургууль Tsinghua Их Сургуулийн байгалийн шинжлэх ухааны сургуулийн профессор Mr. Li Yu (professor, school of life sciences, director, state key laboratory of membrane biology), Олонлог Төв сургуулийн 2018, Tsinghua Их Сургуулийн 2025 оны төгсөгч Э.Оюут нар 2025 оны 10 сарын 7-ний өдөр Олонлог Төв сургуулиар зочилж ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгууллаа.
💮 Улмаар Tsinghua Их Сургуулийн гадаад оюутны элсэлт хариуцсан ажилтан Ms. Pang Xiao Ang, Олонлог Төв сургуулийн болон Tsinghua Их Сургуулийн төгсөгч Э.Оюут нар 2025 оны 10 сарын 17-ний өдөр Олонлог Академи сургуулийн Академиа Театр-т Tsinghua University Admission Information өдөрлөгийг зохион байгуулан Tsinghua Их Сургууль нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн дэлхийн боловсролыг хятад улсад эзэмших боломжийг нэмэгдүүлэхийн тулд бакалавр болон магистр, докторын түвшний бүрэн англи хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өгөв.