Oлонлог төв сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн 23 дахь удаагийн эрдмийн баярын үйл ажиллагаа маань ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Тэртээ олон намрын өмнө алдрай бяцхан шавь нар маань сургуулийн алтан босгыг алхан эрдэм номын ариун цагаан аянд мордож, багш хэмээх луужингаар чиглүүлэн, хүсэл мөрөөдөл хэмээх далавчаа дэвэн дэвсээр тэд сургуулиа амжилттай төгслөө.