Мэдээ

ТУСГААР ТОГТНОЛ МАТЕМАТИКИЙН X УРАЛДААНЫ ҮНДЭСНИЙ АНГИЛЛЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ТУСГААР ТОГТНОЛ Математикийн уралдааны үндэсний ангиллын дүн гарлаа. Арав дахь удаагийн энэ уралдаанд 2050 оролцогч өөрсдийн оюуны хүч, мэдлэгийг сорин 2 өдөр өрсөлдсөнөөс нийт 277 сурагч шагналт байруудад шалгарсан бөгөөд дунд, ахлах ангийн оролцогчдоос 101 сурагч Олон улсын ангилалд өрсөлдөх эрх авлаа. 

ТУСГААР ТОГТНОЛ ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН VI уралдаан 3-р сарын 8-ны өдөр эхэлнэ. Уг уралдаанд Монгол улсын 101, гадаад улсын 16 сурагч оюун ухаанаа уралдуулахаар хуран цуглаад байна.