Мэдээ

ТУСГААР ТОГТНОЛ-2024 МАТЕМАТИКИЙН ҮНДЭСНИЙ УРАЛДААН БОЛОВ

“ТУСГААР ТОГТНОЛ” математикийн үндэсний уралдаан нь 2024 оны 3-р сарын 2,3-ны өдрүүдэд Олонлог сэтгүүлийн эрхлэгч, Олонлог сургуулиудын үүсгэн байгуулагч математикийн ухааны доктор Б.Баясгалангийн санаачилгаар 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тусгаар тогтнол математикийн уралдаан нь үндэсний болон олон улсын ангилал гэсэн 2 үе шаттай явагддаг бөгөөд үндэсний ангилалд 9 аймаг, 7 дүүргээс нийт 2050 хүүхэд багачууд оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Үүнээс 277 сурагч нь алт, мөнгө, хүрэл, медаль болон тусгай байрын эзнээр тодорч, 102 сурагч “ТУСГААР ТОГТНОЛ ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН УРАЛДААН”-д оролцох эрхээ гардан авлаа .
Тус уралдаанд тогтмол дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нартаа талархал илэрхийлье.
ОУ-ын уралдааныг 2017 оны 12 сард анх зохион байгуулсан бөгөөд эдүгээ 6 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
👏👏Нийт оролцсон болон шагналт байранд шалгарч, олон улсын эрх авсан сурагчдадаа баяр хүргэж амжилт хүсье.