Мэдээ

ТУСГААР ТОГТНОЛ-2022 МАТЕМАТИКИЙН ҮНДЭСНИЙ УРАЛДААН БОЛОВ

“Тусгаар тогтнол” математикийн үндэсний уралдаан нь 2022 оны 11-р сарын 5,6-ний өдрүүдэд Олонлог сэтгүүлийн эрхлэгч, Олонлог сургуулиудын үүсгэн байгуулагч математикийн ухааны доктор Б.Баясгалангийн санаачилгаар Vlll дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тусгаар тогтнол математикийн уралдаан нь үндэсний болон олон улсын ангилал гэсэн 2 үе шаттай явагддаг бөгөөд үндэсний ангилалд 13 аймаг, 6 дүүргээс нийт 2306 хүүхэд багачууд оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Үүнээс 260 сурагч нь алт, мөнгө, хүрэл, медаль болон тусгай байрын эзнээр тодорсон.
Тус уралдаанд тогтмол дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нартаа талархал илэрхийлье.
ОУ-ын уралдааныг 2017 оны 12 сард анх зохион байгуулсан бөгөөд эдүгээ 4 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.
👏👏Нийт оролцсон болон шагналт байранд шалгарч, олон улсын эрх авсан сурагчдадаа баяр хүргэж амжилт хүсье.