МХБУЗ-ын ЗАН-ээс зохион байгуулсан “Номын сар” аяныг V-XII ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа. I шатанд V-XII ангийн сурагчид эх зохиолыг уншин, задлан шинжлэх аргад суралцсаны зэрэгцээ II шатанд эх хэлний мэдлэг, чадварыг сорьсон уралдаан болон жүжгийг өгүүллэг, найраглал болгон хувирган өөрчилж бичих, романыг судлан илтгэл хэлэлцүүлэх, зохиолыг үндэс суурь болгон үе тэнгийнхэндээ мэдлэг түгээх зорилготой, хаана ч хэзээ ч сонсох боломжтой контентын нэгэн төрөл бол подкастыг бэлтгэн хүргэснээрээ онцлог байлаа. 👏