Монголын математикийн 61-р олимпиадын II даваа буюу Хан-Уул дүүргийн математикийн олимпиадад Олонлог Төв сургуулийн баг амжилттай оролцож багийн дүнгээр 1-р байр эзлэн “Аварга сургууль”-аар шалгарч нийт 3 алт, 6 мөнгө, 7 хүрэл медалийг хүртлээ. Үүнд:
6д ангийн сурагч Б. Дулаанжаргал I байр алтан медаль
6в ангийн сурагч И. Ану-Үжин II байр мөнгөн медаль
7в ангийн сурагч Г. Баяржавхлан II байр мөнгөн медаль
7а ангийн сурагч Н. Алтанбагана III байр хүрэл медаль
8б ангийн сурагч А. Баттэмүүн III байр хүрэл медаль
9а ангийн сурагч Б. Чингүүн II байр мөнгөн медаль
9а ангийн сурагч Ш. Цэлмэг III байр хүрэл медаль
10б ангийн сурагч Г. Мягмардорж II байр мөнгөн медаль
10б ангийн сурагч Э. Дэлгэрбаяр III байр хүрэл медаль
11б ангийн сурагч Д. Ану I-р байр алтан медаль
11б ангийн сурагч Г. Ашид II-р байр мөнгөн медаль
11б ангийн сурагч О. Дөлгөөн III-р байр хүрэл медаль
12а ангийн сурагч Г. Энхжин I-р байр алтан медаль
12а ангийн сурагч Г. Бат-Ундрал II-р байр мөнгөн медаль
12а ангийн сурагч Б.Цэлмэг III-р байр хүрэл медаль
Багшийн төрөлд Д.Ганзориг III-р байр хүрэл медаль
10б ангийн сурагч Б.Билгүүн нийслэлд орох эрх
10б ангийн сурагч Н. Төрболд нийслэлд орох эрх
Бага ангийн багш Ц.Энхжаргал нийслэлд орох эрх
Дунд, ахлах ангийн багш Ш. Уранчимэг нийслэлд орох эрх
Дунд, ахлах ангийн багш Г.Мөнхбаатар нийслэлд орох эрх
Дунд, ахлах ангийн багш Б.Ганбилэг нийслэлд орох эрх
Дунд, ахлах ангийн багш Ч.Уртнасан нийслэлд орох эрхээр тус тус шагнагдлаа.
Одоогийн байдлаар 12-р ангийн сурагч Г.Энхжин, 11-р ангийн сурагч Д.Ану нар улсын олимпиадад оролцох эрхээ аваад байна.
Амжилт гаргасан нийт багш сурагчдадаа баяр хүргэж дараагийн шатанд нь амжилт хүсье.