Мэдээ

УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД

💥 Улсын Математикийн 61 дүгээр олимпиад 4 сарын 1-ээс 5-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрллөө.
Энэхүү олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс оюун ухаанаараа шалгарсан
✨ Е ангиллын 82 сурагч,
✨ F ангиллын 82 сурагч,
✨ Т ангиллын 56 багш нар оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Манай сургуулиас 9А ангийн сурагч Б.Чингүн, 11Б ангийн сурагч Д.Ану, 12А ангийн сурагч Г.Энхжин, математикийн багш Б.Ганбилэг, Д.Ганзориг нар улсын олимпиадын эрхээ авч амжилттай оролцсоноос:
Е ангилалд: 9А ангийн сурагч Б.Чингүн “Хүрэл” медаль 🥉
Т ангилалд: багш Б.Ганбилэг “Мөнгөн” медаль🥈
мөн багш Д.Ганзориг, сурагч Г.Энхжин, Д.Ану нар “Тусгай” шагнал 💐 хүртлээ.
Амжилттай оролцсон багш сурагчдадаа баяр хүргэе 👏👏👏