Мэдээ

“ПИ” тооны өдөр

Жил бүрийн 3 сарын 14-ний өдрийг дэлхий дахинаа “ПИ” өдөр буюу “ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ӨДӨР” болгон тэмдэглэдэг.
✨ Математикийн гоо сайхан, гайхамшигт чанаруудыг эрэлхийлэн суралцаж судалдаг манай сургуулийн хувьд эл өдөр нь чухал тэмдэглэлт өдөр юм.
🌎 Дэлхийн Математикийн Өдөр-ийг тохиолдуулан ОЛОНЛОГ сургуулиудыг үүсгэн байгуулагч, математикийн ухааны доктор Б.Баясгалан багш, сурагчдад зориулан “МАТЕМАТИКИЙН ГОО САЙХАН” сэдэвт хичээл орлоо.
🌎 Сургуулийн уламжлал болсон “Түргэн Бодолтын Уралдаан”-ыг 1-12-р ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
🧩 2025 оны “Пи” тооны өдрийг “Mathematics, Art, and Creativity” уриан дор тэмдэглэж байгаатай холбогдуулан Олонлог Төв сургуулийн бага ангийн сурагчид бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. 🖌️🎊🖼