Мэдээ

МАТЕМАТИКИЙН БАЯР-2024

🎈🎈🎈МАТЕМАТИКИЙН БАЯР 🏰🎠🎢🎡
Олонлог Төв сургууль уламжлал болсон математикийн баяраа 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д амжилттай зохион байгууллаа.
Энэхүү баярын үеэр математикийн боловсрол, гоо сайханг таниулахын зэрэгцээ:
🥇Амжилттай суралцан 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 10, 20, 50, 80 хувийн тэтгэлэгт хамрагдсан 94 сурагч
🏅Хичээлийн дүнгийн үзүүлэлтээр ахиц гарган амжилттай суралцсан 180 сурагч
🏅Олон улсын математикийн өдөрт зориулсан “Түргэн бодолтын уралдаан”-д амжилт үзүүлсэн 140 сурагч гэх мэт бүтэн жилийн турш амжилттай суралцаж ахиц, амжилт гаргасан 414 сурагчдаа тус тус шагнан урамшууллаа.
Энэхүү өдөр ололт амжилтаа дүгнэн, нийт сурагчдаа гарын бэлэгтэй үдэж, нэгэн өдрийг инээд хөөр, баяр баяслаар дүүрэн өнгөрүүллээ.
Нийт сурагчдадаа цаашдын сурч хөдөлмөрлөх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.