Үйл явдал

МАТЕМАТИКИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Олонлог төв сургууль уламжлал болсон математикийн баяраа 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ зусланд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү баярын үеэр математикийн боловсрол, гоо сайханг таниулахын зэрэгцээ;
🥇Амжилттай суралцан тэтгэлэгт хамрагдсан 55 сурагч,
🏅Хичээлийн дүнгийн үзүүлэлтээр ахиц гарган амжилттай суралцсан 184 сурагч,
🏅Олон улсын математикийн өдөрт зориулсан “Түргэн бодолтын уралдаан”-д амжилт үзүүлсэн 119 сурагч гэх мэт бүтэн жилийн турш амжилттай суралцаж ахиц, амжилт гаргасан 400 орчим сурагчдаа тус тус шагнан урамшууллаа.
Энэхүү өдөр ололт амжилтаа дүгнэн, нийт сурагчдаа гарын бэлэгтэй үдэж, нэгэн өдрийг инээд хөөр, баяр баяслаар дүүрэн өнгөрүүллээ.
Нийт сурагчдадаа цаашдын сурч хөдөлмөрлөх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.