2021-2022 оны хичээлийн жилд Олонлог төв сургуулиас Монгол бахархлын өдөрт зориулсан “Монголчуудын өв соёл, бахархал” сэдэвт өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр дунд, ахлах ангийн сурагчид монгол үндэсний дээл хувцасаар гоёж, анги бүр үндэсний өв соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлэх, танин мэдэх зорилготой ханын самбар гаргаж шилдэгүүдээ тодруулан, шилдэгээр шалгарсан ангиудаа өргөмжлөл, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.
2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн “Сурлагын амжилтыг дэмжих” тэтгэлэг зарлаж байгаа ба 2020-2021 оны хичээлийн жилд “Сурч суръя” хөтөлбөрийн хүрээнд математикийн хичээлийн улирал бүрийн дундаж үнэлгээ 80%-аас доошгүй, бусад хичээлийн жилийн эцсийн үнэлгээ 90%-аас доошгүй байх тэтгэлгийн болзол хангасан 6-11-р ангийн нийт 47 сурагчид сургалтын төлбөрийн 10%-ийн тэтгэлэг олгож, батламж, […]
https://olonlog.mn/wp-content/uploads/2021/09/zahirluud.mp4
Олон Улсын Математикийн 62-р олимпиадаас Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа дэлхийн хэмжээнд 11-р байранд орлоо. Олимпиадад амжилттай оролцсон сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нар, Монголын багийн ахлагч Б. Батбаясгалан, У. Батзориг нарт халуун баяр хүргэе! Олонлог төв сургуулийн 12-р ангийн сурагч Б. Батсамбуу хүрэл медаль хүртлээ.
Олонлог төв сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа танхимын болон цахим хэлбэрээр амжилттай явагдаж дууслаа. Энэ хичээлийн жилд сургалт нь 13 долоо хоног танхим, 18 долоо хоног цахим хэлбэртэй хэрэгжив. Танхимын сургалтын явцад хөтөлбөрийнхөө агуулгын 80%-90%-ийг эрчимжүүлсэн сургалтаар хэрэгжүүлсэн нь цахим сургалтад шилжих үед тулгарах асуудлыг багасгасан төдийгүй суралцагчдыг цахим орчинд дасгах, […]
Олонлог төв сургуулийн захирал Т. Түвшинжаргал өнөөдөр Нийслэлийн боловсролын газарт цахим хичээл, сургалтын явц, үр дүн, бусад үйл ажиллагааны талаар тайлагналаа. https://olonlog.mn/wp-content/uploads/2021/04/tailan.mp4
Хөл хорионы цаг үетэй холбоотойгоор Олонлог төв сургуулийн Дизайн технологи, гоо зүйн тэнхим, Монгол хэл бичиг, уран зохиолын тэнхимүүд хамтран “Хөл хориог хөгжих боломж болгоё” уриан дор нийт сурагчдынхаа дунд анги бүрээр ялгаатай 3 төрлийн цахим уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд нийт 91 сурагч бүтээлээ ирүүлснээс бүтээлд тавигдах шаардлага хангасан […]
- 1
- 2