Үйл явдал

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ

Олонлог төв сургуулийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт болов. 1 дүгээр ангийн хамгийн бяцхан дүү нартаа “СУРАГЧ” болсонд баяр хүргэж багш, сурагчдаас бяцхан урлагийн үзүүлбэрээр бэлэг барилаа. Дунд, ахлах ангийн сурагчдад маань дуучин Наагий ирж  ая дуугаа өргөн баяр хүргэлээ. 

Мөн сурагчид маань анги танхимдаа орж зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн тухай чөлөөтэй ярилцлага өрнүүлэн хичээлийн шинэ жилээ баяр хөөрөөр дүүрэн угтацгаалаа. 

Нийт сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сурлагын өндөр амжилт хүсье.