Үйл явдал

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ

Жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийг тохиолдуулан Олонлог төв сургууль нийт сурагчдын дунд бүтээлийн уралдааныг бүлэг тус бүрээр тодорхой сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа. Мөн Унгар улсын элчин сайд асан, Байгал орчин аялал жуулчлалын сайдын усны зөвлөх, судлаач, доктор З.Батбаяр ирж сурагчдад “Дэлхийн усны нөөц” сэдвээр сонирхолтой сургалт хийлээ. 

Тус өдөр бүтээлийн уралдаанаа дүгнэж, сурагчдаа урамшууллаа. Уралдаанд идэвхтэй оролцсон бүх сурагчиддаа баяр хүргэе.