Үйл явдал

ЭРДМИЙН БАЯР – ҮСЭГЛЭЛИЙН БАЯР

Нэгдүгээр ангийн сурагчид маань Монгол бахархлын өдрийг угтан Үсэглэлийн баяраа хийлээ.

Үсэглэлийн баярыг нээж Олонлог төв сургуулийн үүсгэн байгуулагч, зөвлөх Б.Баясгалан үг хэлэхдээ “Цагаан толгойн баяр бол эрдэм мэдлэгийн гарааг бэлгэддэг, хүний амьдралд ганц тохиодог эрхэм баяр учраас бид хүндэтгэн тэмдэглэсээр ирсэн билээ. Нэгдүгээр ангийн багш нар, бага сургуулийн удирдлагууд маань хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлээр энэ бага хугацаанд цагаан толгойн үсгээ үзэж дуусгасанд баяртай байна. Эрдэм мэдлэгийг эзэмшиж авах хамгийн чухал эхлэл нь эх хэл байдаг. Тийм ч учраас үндэсний хэлээ маш сайхан эзэмшихийг бид эрхэмлэдэг. Гараагаа сайн эхлүүлж чадсан 1-р ангийн бяцхан сурагчид, энэ баярт мөчийг хуваалцахаар хүрэлцэн ирсэн ээж, аав нартаа дахин баяр хүргэе” гэж онцоллоо.