Бусад Үйл явдал

ЦАХИМ УРАЛДААНЫ ДҮН ГАРЧ, УРАЛДААНД ШАЛГАРСАН СУРАГЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

      Хөл хорионы цаг үетэй холбоотойгоор Олонлог төв сургуулийн Дизайн технологи, гоо зүйн тэнхим,  Монгол хэл бичиг, уран зохиолын тэнхимүүд хамтран “Хөл хориог хөгжих боломж болгоё” уриан дор нийт сурагчдынхаа дунд анги бүрээр ялгаатай 3 төрлийн цахим уралдааныг зохион байгууллаа.

      Уралдаанд нийт 91 сурагч бүтээлээ ирүүлснээс  бүтээлд тавигдах шаардлага хангасан эсэх, хугацаандаа зааврын дагуу илгээсэн эсэхийг харгалзан мэргэжлийн багш нарын үнэлгээгээр 2021.03.23-ны өдөр ялагчдыг тодрууллаа.

“Танд талархъя” сэдэвт гар зургийн уралдаан
🏆1-2-р ангийн төрөлд:
1-р байр- 2а Анужин
2-р байр- 1в Б.Итгэлт
3-р байр- 2в Сүндарь
 
🏆3-5-р ангийн төрөлд:
1-р байр- 5а Ш.Цэлмэг
2-р байр- 3б Б.Намуунаа
3-р байр- 5а Б.Үжин
 
“Танд талархъя” сэдэвт захидлын уралдаан
🏆6-7-р ангийн төрөлд:
1- р байр- 7а- Ш. Мишээл
2- р байр- 7б- С. Уянгалхам
 
🏆8- 9-р анги
1-р байр- 9а- Төгөлдөр
2-р байр- 8а- Цэлмэг
 
“Ковид ба бидний боловсрол” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан
🏆10-12-р ангийн төрөлд:
1-р байр- 11а- Гантигмаа
2-р байр- 12б- Амарцогт
3-р байр- 12б- Хангал
Амжилттай оролцсон дээрх сурагчид болон бүтээлээ ирүүлсэн нийт сурагчдадаа халуун баяр хүргэе!
 

Ингээд 2021.03.24-ний өдөр уралдаанд шалгарсан сурагчдынхаа шагналыг халдвар хамгааллын дэглэм баримтлан гэрийн хаягаар нь хүргэн өглөө.

Уралдаандаа идэвхтэй оролцож амжилт гаргасан сурагчдадаа дахин баяр хүргэж, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

ХӨЛ ХОРИОГ ХӨГЖИХ БОЛОМЖ БОЛГОЁ!