Үйл явдал

ОЛОНЛОГ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

1993 оноос тогтмол хэвлэгдэн гарч буй математикийн гоо сайхны соён гэгээрүүлэх “ОЛОНЛОГ” сэтгүүлийн 2021 оны тусгай дугаарыг Монгол улсын гавьяат багш, математикийн ухааны доктор, профессор Дамбын Шагдарын мэндэлсний 90 жилийн ойд зориулан хэвлэн гаргалаа.
Мөн Дамбын Шагдарын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус эрдэм шинжилгээний хурлаар Олонлог төв сургуулийн математикийн багш Б. Баяржаргал, Б. Ганбилэг нар илтгэл тавьж оролцлоо.