Зарлал

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Өглөөний мэнд хүргэе!

Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна!

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Анх 1992 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

Иймд дэлхийн усны өдрийг тохиолдуулан усаа хайрлан хэмнэх, усны зохистой хэрэглээг бусдад таниулан уриалах зорилгоор “ЦЭВЭР УС-ЭРҮҮЛ ДЭЛХИЙ” уриан дор “Миний бүтээл-миний үг” сэдэвт 7 хоногийн хугацаатай гараар хийсэн бүтээлээр давлагаалах аяныг эхлүүлж байна.

Үүнд: /гар зураг, баримлын шавраар хийсэн бүтээл, усан будаг, гуаш гэх мэт хүссэн зүйлээ ашиглан өгөгдсөн сэдвийн хүрээнд өөрийн санааг илэрхийлсэн бүтээлээ явуулаарай./

Хугацаа: 3-р сарын 22-ны өдрөөс 3-р сарын 28-ныг хүртэл 7 хоногийн хугацаатай

Бүтээл илгээх хаяг: /art-tuv@olonlog.edu.mn/

Сурагчдаа идэвхтэй оролцохыг уриалж байна!