Үйл явдал

АМЖИЛТТАЙ СУРАЛЦСАН ШАВЬ НАРТАА БАЯРЛАЛАА

 

Олонлог төв сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа танхимын болон цахим хэлбэрээр амжилттай явагдаж дууслаа. Энэ хичээлийн жилд сургалт нь 13 долоо хоног танхим, 18 долоо хоног цахим хэлбэртэй хэрэгжив.

Танхимын сургалтын явцад хөтөлбөрийнхөө агуулгын 80%-90%-ийг эрчимжүүлсэн сургалтаар хэрэгжүүлсэн нь цахим сургалтад шилжих үед тулгарах асуудлыг багасгасан төдийгүй суралцагчдыг цахим орчинд дасгах, шинэ агуулга бус үзсэн агуулгаа бататгах боломжийг олголоо.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • “Сурч суръя” хөтөлбөрийн хүрээнд хөндлөнгийн 3 удаагийн шалгалт авч үр дүнг Математикийн заах аргын нэгдлийн хурлаар хэлэлцэн “Сурлагын амжилтыг дэмжих тэтгэлэг” –т дунд, ахлах ангийн 60 сурагчдыг тодруулан шалгаруулж 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн 10% тэтгэлэг олгох боллоо.
  • “Сурч суръя” хөтөлбөрийг хэрэгжүүлэх I-XII ангийн бүх сурах бичгийг орчуулан гаргалаа.
  • Сурагчдад цөм хөтөлбөрийн номны хүртээмж хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор 539ш бага ангийн сурах бичиг худалдан авч ашиглав.
  • Монголын математикийн олимпиадад 8а ангийн сурагч Г. Бат-Ундрал, 11а ангийн сурагч С. Үлэмж, 12б ангийн сурагч Б. Батсамбуу нар амжилттай оролцлоо.
  • 12б ангийн сурагч Б. Батсамбуу Олон улсын математикийн олимпиадад оролцох эрхээ авлаа.
  • “Цаг хугацааны үнэ цэн” төсөлт хичээлийг амжилттай зохион байгууллаа.
  • “Миний мэргэжил багш” сэдвээр багш нар мэргэжлээ сольж хичээл заалаа.
  • Сурагчдын гэрийн даалгаврын “их бага хэмжээний судалгаа” хийж бүх багш нарын хурлаар хэлэлцэн ачааллыг тэнцүүлэн ажиллалаа.
  • Бодох чадвар, бичих чадвар, унших чадварын “Оношилгоо” хийж үр дүнг хэлэлцэв.
  • Уншлагыг дэмжих “Номын аян” ажлын хүрээнд 1, 2-р ангид “Хэн хурдан унших вэ”, 3-р ангид “Хурдан уншицгаая”, 4-р ангид “Номын тэмдэглэл хөтөлцгөөе”, 5-р ангид “Найруулан бичицгээе” уралдаан зарлаж дүгнэв.
  • Цахим хичээлд идэвхтэй сайн суралцсан сурагчдаа АУБ нар шалгаруулж “Шилдэг онлайн сурагч” батламж олгов.
  • Бүх сурагчиддаа математик, физик, хими, англи хэлний хичээлийн хөтөч хэвлүүлэн тарааж хичээллэлээ.

ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.
  • “Умард бүс нутгийн тогтвортой хөгжлийн форум” олон улсын хурал ОХУ-ын Якутад “Цагаан тогоруу, түүний хамгаалал” сэдэв дор зохион байгуулагдаж Монгол улсаа төлөөлөн манай сургуулийн 7а ангийн сурагч М. Эгшиглүн зургийн уралдаанд оролцож тусгай байр эзэлсэн.
  • “Үкүлэлэ” хөгжмийн дугуйланг цахимаар зохион байгууллаа.
  • Бага ангийн сурагчдын дунд “Gummy bear”, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хатариш” цахим бүжгийн давалгаа явуулж “Зохиомж сайтай” анги, “Идэвхи санаачлагатай” анги, “Оролцоо сайтай” анги, “Техник гүйцэтгэлтэй” анги, “Хувцас жигдрэлттэй” ангиудыг шалгарууллаа.
  • Эрүүл мэндийн судалгаа авч сургалтын цагийг зохицуулах тал дээр ажиллалаа.
  • Эмч, цагдаа, онцгой байдлын ах эгч нартаа зориулж 1-5-р ангийн сурагчдын дунд “Танд талархъя” сэдэвт гар зургийн уралдаан, 6-9-р ангийн сурагчдын дунд “Танд талархъя” сэдэвт ил захидлын уралдаан, 10-12-р ангийн сурагчдын дунд “Ковид ба бидний боловсрол” сэдэвт эсээ бичлэгийн уралдаануудыг зохион байгууллаа.
  • Бага ангийн сурагчдын дунд “Хөл хорио-Хөгжих боломж” уриан дор “Хоёр нь” шүлгийг дуурайн зохиох challenge, “Сайхан бичиг сурагчийн толь” тэмцээн зохион байгуулж дүгнэв.

БОЛГООМЖТОЙ БАЙ, УХААЛАГ БАЙ, ЦЭВЭРЧ БАЙ, ГЭРТЭЭ БАЙ.